m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:40
117
С.Зориг агсны нэрэмжит шатрын тэмцээн өндөрлөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны нэрэмжит “Монгол ухаан-2014” шатрын тэмцээн боллоо. Энэхүү нэр хүндтэй тэмцээн дөрөвдүгээр сарын 18-20-нд Гадаад харилцааны яамны байранд уламжлал ёсоор болсон бөгөөд 194 шатарчин таван ангилалд шилдгүүдээ тодруулсан байна. "Монгол ухаан 2014" тэмцээнд Буриадын шатарчид ирж оролцсон юм.

 

 

Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилэлд тэргүүн байрт

1.Их мастер Б.Хатанбаатар 

2. ФМ С.Ган-Од

3. СМ Б.Галмандах

 

 

Эмэгтэйчүүдийн ангилалд

1. Фиде мастер У.Лхамсүрэн\

2. ФМ Б.Янжинлхам

3. Залуу тамирчин О.Өлзийхишигжаргал нар шалгарчээ.

Тус тэмцээний 13 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Ц.Ашид, охидын ангилалд ФМ Т.Мөнхзул тэргүүлсэн байна.

 

Ч.Амур