m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:47
297
Эсэргүүцсэн ч 210 халим агнахаар болжээ

НҮБ-аас гаргасан халим агнахыг багасгах хүсэлтийг Япон улс өнгөрсөн сард хүлээн авсан. Ирэх долоо хоногт Японы жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг халим агнуур Японы хойд эрэг дээр эхлэх гэж байна. Энэхүү үйл ажиллагаа энэ сарын 22-26 хооронд үргэлжлэх юм. Харин агнах халимны тоо 380 байснаа НҮБ-ын шийдвэрийг харгалзан 210 болж буурсан гэдгийг Загас агнуурын сайд Ёошимаса Хаяаши мэдэгджээ. Гэхдээ энэ тоо нь багасгасан л болохоос биш НҮБ-ын дүрмийг яг сахиагүй гэнэ. Учир нь Японы халим агнуурын хөтөлбөрийг хариуцдаг “Аюукава Хогей” компанийн захирал Минору Ито “Цунамигийн улмаас бид олон газраас их хэмжээний зээл авсан. Хэрвээ халим агнахаа болих юм бол бид өрөө төлж чадахгүйд хүрнэ” гэжээ. Тэд өнгөрсөн жил 251 халим агнасан байна. Тус компани нь судалгаа шинжилгээний зориулалтаар халим агнадаг гэдэг ч шинжээчид цэвэр бизнесийн зорилготой хэмээн энэхүү агнуурыг эсэргүүцдэг билээ.

Г.Төгөлдөр