m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.28 07:20
49
Цуврал-21 Го Ди Шинь нутаг нэгтнээ хөнөөв

Цагдаагийн хурандаа Т.Батсүх онц ноцтой гэмт хэргийг маш богино хугацаанд илрүүлсэн тухай баримт цагдаагийн архивт бий. Өвөр Монголын иргэнийг хөнөөсөн онц ноцтой хэрэг илрүүлснийх нь төлөө түүнийг гурван өрөө байраар шагнаж байсан аж.

 

Баянзүрх дүүргийн нутаг Баянзүрх уулын бэлд Өвөр Монголын иргэн Содовыг хөнөөсөн хэрэг гарлаа гэх дуудлага иржээ. Мэдээллийн мөрөөр цагдаагийнхан очиж үзлэг хийх ёстой байв. Паспортын байцаагчаар цөөнгүй жил ажилласан Т.Батсүхийг дарга нь дуудан уулзаад хэргийн газрын үзлэг хийх үүрэг өгөөд, нягт нямбай ажиллахыг давхар сануулав. Хурандаа үнэрч нохой, прокурор нартай хамт хэргийн газрын зүг явлаа. Үнэрч нохой машинаас буунгуутаа хэгийн талаар мэдээлэл өгсөн Го ди шинь гэх хятад эр рүү архирч, хуцав.Го ди шинь гэгч хятад ажилчдын ангийн даргаар ажилладаг, тохитой нэгэн байв.

 

“Би бүх хэргээ хүлээе. Харин эхнэр, хүүхдэд минь битгий хэлээч.

Т.Батсүх хурандаа түүнийг сэжиглэлгүй, хэргийн газар зааж өгөх үүрэг өгөн араас нь дагав. Ажил хийхээр Монголд ирсэн Содов доошоо харан унасан байв. Түүнийг нь араас нь буудаад дараа нь духанд буудсан нь илт. Энэ бүгдээс хараад өс хонзонгийн сэдэлтай болохыг хурандаа төвөггүй мэдэв. Ганц нэг зүйл асуухад Го ди шинь сандран буйг хурандаа хараад сэжиглэсэн ч шууд баривчлах боломжгүй учир хэсэг анзаарангаа зарим зүйлийг асуув. Тухайн үед Монгол, Хятадын харилаа сайнгүй байсан болохоор энэ хэрэгт анхаарал болгоомжтой хандах ёстойг хашир хурандаа андахгүй мэднэ.

-Та Содов нас барсныг яаж мэдэв?

-Хүн хэлсэн юм.

-Та мөн гэдгийг нь яаэ мэдэж байгаа юм бэ?

-Түүний унадаг мотоцикль хажууд нь байсан гэв.

Ингээд дараагийн ажиллагаагаа үргэлжлүүлэхээр ойр орчноо ажив. Талийгаачийн бугуйнд цаг байсан нь илт. Цаг хаана байгааг олж тогтоох ажлыг давхар хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байв.  Тэднийг ийн зогсон, хавь орчноо ажихыг бяцхан хүү анзааран харахыг харсан Т.Батсүх хонио хариулахыг сануулав. Цогцсыг төв рүү явуулаад өөрөө үлдэж мөрдөх ажлаа эхлэв.Сэжигтэй зүйл олдсонгүй ч баахан явлаа. Хүү цагдаагийн ажилтныг анхааралтай харах аж. Гэнэт хүүгээс асуугад үзье гэсэн бодол зурсхийх нь тэр.

 

-Чи хэдэн настай вэ?

-Долоо.

-Гэр нь хаана вэ?

-Тэр гэр.

-Өчигдөр энд юу болсныг дуулсан уу. Сэжигтэй хүн хараагүй биз?

-Харсан. Та нартай хамт явсан хүн нэг хүнтэй бүрий тасарсан үед явж байсан. Хүн нас барсан тухай ээжээсээ сонссон гэв. Хэргийн үзүүрээс атгаад авсан мэт санагдан шууд хүүгийн ээж дээр очив.

-Та юу харснаа хэлээд өгөөч?

-Го ди шинь талийгаач хоёр мотоцикльтэй явж байсан. Тэгснээ үдэш ганцаараа гүйж яваа харагдсан. Чухам юу болсныг мэдээгүй гэв. Энэ мэдээлэл гарцаагүй сэжиглэх үндэс болсон учир төв ярьж дарга нартайгаа зөвлөлдөхөөр шийдэв. Дарга нар нь түүнийг сэжүүрийг баримт болж мэдэх талтай хэмээн үзээд нохойтой явж, Го Ди шинийг баривчлах зөвшөөрөл олгов.

 

Го Ди Шинь өс хонзонгийн сэдлээр Содовыг хөнөөн, буугаа Туулд голд нууснаа олж өгчээ.

Өглөө эртлэн хэргийн газар луу явлаа. Хятад ажилчид тэр өдрийн 11.00 цагийн үед нутаг буцах байсан учир ийн эрт явсан аж. Го Ди Шинийг сурагласаар голын хажууханд зогсож байхад нь саатуулав. Тэр “Би Содовыг алаагүй” хэмээн гүрийсэн ч гэрийнх нь ойролцоо нэгжлэг хийсэн цагдаагийн ажилтнууд Содовын цагийг олов. Бултах газаргүй болсон Го  хий дэмий орилж баахан уйлснаа Т.Батсүхэд “Би бүх хэргээ хүлээе. Харин эхнэр, хүүхдэд минь битгий хэлээч. Би ялаа эдлээд дараа нь тэдэн дээрээ нэр цэвэр очмоор байна” гэжээ. Түүний хэлснийг ёсоор болгож галт тэрэгнээс хоцорсон болгож бяцхан жүжиг тавьжээ. Го Ди Шинь өс хонзонгийн сэдлээр Содовыг хөнөөн, буугаа Туулд голд нууснаа олж өгчээ. Онц ноцтой хэргийг хоёр өдрийн дотор илрүүлсэн Т.Батсүхийг Москвад амрах эрхийн бичгээр шагнаж, наадмын үеэр гурван өрөө байраар шагнасан гэдэг.