m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.28 07:28
22
Есдүгээр сарын 1-нд юу болох бол...

 

Нийслэлийн авто машины тоо он гарснаас хойш 300 мянгаар нэмэгдээд байна. Багтаж ядан, шүргэлцэх нь холгүй яваа машиныг зохицуулах арга нь дугаарын хязгаарлалт хийх. Долоо хоногийн нэг өдөр машинаа жолоодохгүй байх нь тухайн хүний ажил амжихад саадтай ч гарцаагүй байдлыг ойлгон иргэд хүлээн зөвшөөрсөн. Харин энэ ажил хөл хөдөлгөөн ихэссэн энэ сарын 22-ноос сондгой, тэгшээрээ болж улам чангарав. Олон нийт таагүй байгаа ч бүгдээрээ зогсож байснаас нэг хэсэг нь ажлаа амжуулахаас өөр аргагүй байдлыг ухамсарлан журмыг дагасаар байна. Энэ журам хичээлийн шинэ жилийн эхний өдөр цуцлагдана. Тэр өдөр юу болох бол...

 

 

Энэ журам хичээлийн шинэ жилийн эхний өдөр цуцлагдана. Тэр өдөр юу болох бол...

Нийслэлийн бүх их дээд, дунд сургууль, цэцэрлэг өглөө нээлтээ хийнэ. Хүн бүхэн хүүхдээ машинаараа хүргэнэ. Толгойтой бүхэн төмөр хүлэгтэй болсон энэ үед бултаараа машины цуваанд хичээлийн шинэ жилээ угтах бололтой.  Бэлтгэл ажил эхэлсэн өдрүүдэд авсан журамлах арга хэмжээгээ энэ өдөр хүчинтэй хэвээр байлгавал яасан юм бэ, Хотын дарга аа.Тэгж гэмээнэ уур бухимдалгүй хичээлийн шинэ жилийг угтах магадлалтай  шүү дээ. Оршин сууга ахүн ам, машиныхаа даацыг даах авто зам, гүүртэй болоход наад зах нь 5-10 жил шаардлагатай. Бид үүнийг хүлээсээр суух уу. Эсвэл их, дээд сургуулийг ес биш долоо наймдугаар сард эхлүүлэх арга хэмжээ авах зохицуулалт хэрэгтэй байгааг ажил болгомоор байна.

 

Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл догдолдоггүй ч хүүхдийн хувьд хамгийн баярт өдрийн нэг нь есдүгээр сарын 1.

 

 Жилийн жилд цэцэрлэгийн гадаа хонох хүмүүсийн тоо нэмэгдсээр. Ухамсаргүй бүдүүлэг зарим жолооч нарын үйлдлээс болж хүүхдүүдийнхээ дэргэд хэн нэгэнтэй ам зөрмөөргүй байна. Насанд хүрэгчдийн хувьд сэтгэл догдолдоггүй ч хүүхдийн хувьд хамгийн баярт өдрийн нэг нь есдүгээр сарын 1. Баярын өдрийг нь хэрүүл болгон хөмөрчихгүйн тулд бид яах ёстой вэ. Шийдвэр гаргагчид нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай. Хэрвээ зохицуулалт хийхгүй бол ямар байдал үүсэхийг хотод амьдардаг хүн бүхэн мэдэж байгаа. Есдүгээр сарын 1-нд юу болдог бол доо...