m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:51
28
Аваарийн хавхлаг суурилагдаагүйгээс зуух дэлбэрчээ

БЗД-ийн 20-р хорооны ”Монгол шилтгээн”-д тус компанийн даралтын зуухыг халааж хөлдсөн хоолойг гэсгээж байхад зуух дэлбэрч ажилчин, 54 настай эрэгтэй Э-гийн зүүн хөл шилбээрээ тасарч, ажилчин 59 настай эрэгтэй Б-ын зүүн гар хугарсан бол ажилчин 35 настай эрэгтэй Т-ийн толгойд гэмтэл учирсан. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Харин зуух юунаас болж дэлбэрсэн талаар МХЕГ-аас гаргасан дүгнэлтэнд "Монгол шилтгээн" цогцолборын гол барилгын гадна бохир усны шугамын мөсийг гэсгээх зорилгоор ашиглаж байсан уур үүсгэх зориулалттай бага чадлын зуух дэлбэрсэн осол гарсан. Тэгвэл уг зуух нь ямар нэгэн гарал үүслийн баримт бичиг, пайз байхгүй, гар аргаар хийсэн зуух бөгөөд аваарын хавхлаг суурилагдаагүйгээс дэлбэрч зуухны их бие халж, гадаргуу задарсан байсан” гэжээ.