m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.28 08:27
88
М.Батбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга боллоо

Хүчний гурван төрөлт буюу Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 20-24-ний хооронд ОХУ-ын нийслэл Москва хотноо боллоо. Нийт 18 орны 1800 гаруй тамирчид өрсөлдсөн уг тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн 27 тамирчин оролцсоноос ОУХМ М.Батбаяр дэлхийн аварга цолыг хүртлээ.

М.Батбаяр 100 кг-ын жинд өрсөлдөж, пауэрлифтингийн дэлхийн аварга цолыг хүртэхдээ шахалтаар 200 кг, таталтаар 275 кг-ыг өргөжээ. Мөн газраас таталтын төрөлд хүрэл медаль хүртсэн байна.

ОУХМ М.Батбаярын хувьд өнгөрсөн долдугаар сард Дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн бөгөөд өнгөрсөн оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

Пауэрлифтингийн спортоор есөн жил хичээллэж байгаа тэрээр ШШГЕГ-ын тусгай бүлгийн ажилтан, ахмад цолтой аж.