m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:53
133
Бостоны алдарт марафон өнөөдөр болно

АНУ-ын алдарт "Бостоны марафон" өнөөдөр болно. Түрүү жил болсон халдлагын улмаас зохион байгуулагчид сургамж авч аюулгүй байдлын бэлтгэлээ сайтар базаажээ. Урьд жилүүдэд байгаагүй асар өндөр хамгаалалт дор 118 жилийн түүхтэй Бостоны марафонд оролцохоор хэдэн мянган гүйгч бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жил болсон халдлагын улмаас  гурван хүн амь үрэгдэж, 260 гаруй хүн шархадсан билээ. Энэ жилийн марафонд хамгийн олон буюу 36 мянга гаруй тамирчин гүйх ба хагас сая орчим хүн энэ уралдааныг үзэж сонирхох төлөвтэй байна. Уг арга хэмжээ орон нутгийн цагаар 12:45 цагт гарааны зурваст нэг минут дуугүй зогсон ,өнгөрсөн оны дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлснээр эхэлнэ.