m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 06:55
110
“Оюуны өмч-Төрийн алтан сан” үзэсгэлэн яармаг болно

Монголын Төмөрлөг машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо, Оюуны өмчийн газар, Монголын зохион бүтээгчдийн холбоо хамтран “Оюуны өмч-Төрийн алтан сан” үзэсгэлэн яармаг зохион байгуулах гэж байна.
Дэлхийн оюуны өмчийн өдөр, Монгол Улсад оюуны өмчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн яармаг ирэх бямба гариг буюу энэ сарын 26-ны өдөр Чингис хааны талбайд болох юм.

Үзэсгэлэн яармагт Монголын зохион бүтээгч, шинийг санаачлагдын бүтээлийг дэлгэн тавьж олны хүртээл болох аж. Тухайлбал,  монгол инженерүүдийн бүтээсэн “Ecobus”, монгол хүний ур ухаан, мэдлэг чадвар шингэсэн, гадаадад экспортолдог төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сонирхуулах нь. Энэ үеэр мөн дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөсөн байна.