m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:02
135
Ганьсу мужийн төлөөлөгчид Баянхонгор аймагт зочиллоо

Ганьсу мужийн зочид төлөөлөгчид “Хятад- Төв Азийн хамтын ажиллагааны форум ” Ланьжоу хотод болохтой холбогдуулан тус форумд оролцох урилгыг аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд гардуулан өгөх,  цаашдын хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор Баянхонгор аймагт зочилсон байна.

Өчигдөр айлчлан ирсэн Лю Шаолинь- Ганьсу мужийн ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга, Шюе Шаожянь- Ганьсу мужийн Эдийн засаг хамтын ажиллагааны газрын хурал, үзэсгэлэнгийн тасгийн дарга, Жан Жянь- Ганьсу мужийн санхүү газрын олон улсын тасгийн дарга, Фу Шаолань –Ганьсу мужийн Эдийн засаг хамтын ажиллагааны газран нэгдсэн тасгийн дэд дарга, Зао Жунь – Ганьсу мужийн Ардын засгийн газрын гадаад харилцааны албаны дэд дарга(Орос хэлний орчуулагч), Зао Яньбинь – Ганьсу мужийн Эдийн засаг хамтын ажиллагааны газрын эдийн засаг, худалдааны тасгийн дэд дарга нарын бүрэлдэхүүнтэй зочид төлөөлөгчид тус аймагт хоёр өдөр айлчлах юм. Ганьсу мужийн 20 дахь удаагийн Ланьжоу хөрөнгө оруулалт, худалдааны яармаг нэг зэрэг  зохион байгуулагдах тус форумыг Бүх Хятадын ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэг, Ганьсу мужийн Ардын засгийн газар хамтран  2014 оны 7-р сарын 6-8-ны  хооронд зохион байгуулах юм. Ганьсу муж,  Баянхонгор аймаг нь цаг уурын ижил төстэй байдал, газар зүйн байршлын хувьд хамгийн ойр байдал нь  хамтран ажиллахад давуу тал болж байгаа юм.