m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 01:48
54
Канад улсын хоршоодын холбоон төлөөлөгчид Говьсүмбэр аймагт ажиллалаа

Канад улсын иргэдийн гурван хүний нэг нь хоршооны гишүүн байдаг, тус улсад хоршооллын үйл ажиллагаа өндөр хэмжээнд хөгжсөн бөгөөд дэлхийн ихэнхи оронтой хоршоолол, тэдний бүтээгдэхүүний борлуулах чиглэлээр хамтын ажиллагаатай ажилладаг байна. Тус улсын Хоршоодын холбоо нь Монголын хоршоололын сургалт мэдээллийн төвтэй арав гаруй жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор манай аймагт ирж Аймгийн Засаг дарга, ҮХААГ-ын дарга нартай уулзаж аймгаас баримтлаж буй бодлого, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хоршоодын үйл ажиллагаа, үйлдвэртэй хоёр хоногийн хугацаанд танилцжээ. Дээрх төслийн дагуу хонь тэмээний ноос, мах, сүү боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлд зуучлах, зөвлөгөө үйлчилгээгээр хангах, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг цогцоор нь тусгаж хоршоодын үйл ажиллагааг илүүтэй дэмжих төслийн судалгааны ажлын эхлэл тавигдсан аж.