m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 02:03
69
Говьсүмбэр аймгийн гэр хороолол бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ

Энэ оны Говьсүмбэр аймгийн “Аймгийн Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр олон улсын авто транс замын аймгийн төвийн 2,4 км авто замын дагуу шинээр тавигдсан гэрэлтүүлэг болон Дэнжийн гэр хорооллын гэрэлтүүлгийн ажлуудыг ашиглалтад хүлээн авчээ. Дээрх ажлыг “Аймгийн Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 200,0 сая төгрөгөөр “Филипс гэрэлтүүлэг” ХХК хийж гүйцэтгэсэн юм байна. Энэхүү гэрэлтүүлгүүд нь өмнө гэр холоололд тавигдсан шар гэрэлтүүлгүүдтэй харьцуулахад 50 вт хүчин чадалтай, цахилгаан зарцуулалт хамаагүй бага бөгөөд Авто замын дагуу тавигдсан гэрэлтүүлгүүд нь 120 Вт-ын хүчин чадалтай чанар эдэлгээний хувьд сайн, байгальд ээлтэй, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий ЛЕД гэрэлтүүлгүүд юм байна. Авто замын дагуух гэрэлтүүлгийн шинг сайн чанарын гар трубагаар хийж, зориулалтын төмрийн будгаар будаад 1,2 м гүнд суулгаж, өндөр марктай бетоноор чигжиж хөдөлгөөнгүй суурилуулсан нь харьцангүй бат бөх болгосон байна. Гэр хорооллын гэрэлтүүлгийг энгийн бөгөөд хямд төсөр аргаар шийдэж олон эгнээ гудамжийг гэрэлтүүлж чаджээ.