m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:11
42
Барилгаас дахин төмөр унажээ

Барилга, замын ажил эхэлсэн энэ үед тэдгээрээс шалтгаалсан осол аваар ихэсдэг. Өнгөрсөн баасан гаригт гэхэд л Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт авто кран зам дамнаж унасан хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт орших “Улаанбаатар хивс” компанийн дэргэд баригдаж байгаа “BSB megamall”-ийн барилгаас төмөр унасан байна.

Хэдий хүний амь нас хохироогүй ч өдөр болгон шахуу гарч буй эдгээр осол аваараас урьдчилан сэргийлж ажиллахыг тухайн  байгууллага, хяналт тавих шатныхан аль аль  анхаарах хэрэгтэй болов уу.  Эс бөгөөс зүв зүгээр явж байсан сурагч, оюутан, энгийн нэг ажилтан дахиад л амиа алдахыг үгүйсгэх аргагүй юм.