m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:12
41
Өнөөдөр хатан хаан II Елизавета хатны мэндэлсэн өдөр

Их Британы хатан хааны бүтэн нэр Елизавета Александра Мария юм.Түүний  нэрийг Букингемын ордонд баптисм хүртээх ёслолд өгсөн  юм. Нэрний Елизавета ээжийнх нь нэр юм,  Александра нь эмэг эхийх нь нэр бөгөөд Мария нь эмээгийнх нь төлөөлүүлэн нэрлэжээ.

1947 оны арваннэгдүгээр сарын 20-нд Елизавета Филип Маунтбэттен дэслэгчтэй  гэр бүл болжээ. Филип Маунтбэттен нь Грекийн ханхүү Андреин хүү бөгөөд хатан хаантай гэр бүл болсоныхоо дараа гүн  Филип Эдинбург болжээ. Тэд дөрвөн хүүтэй бөгөөд хаан ширээ залгамжлагч том хүү Чарльз, ханхүү Уэльс, гүнж Анна, ханхүү Эндрю, гүн Йорк болон ханхүү Эдвард нар юм.

Хатан хаан хөрөнгийн хэмжээгээрээ Европт эхний аравт ордог юм. Түүний эзэмшилд 1.15 тэрбум фунт стерлинг эд хөрөнгө, үнэт зүйлсүүд ордог бөгөөд түүний жилийн орлого 8.2 сая фунт юм.

Шотланд дахь  Балморалын ордон болон дэлхийн хамгийн үнэтэй алмазан энгэрийн зүүлт, 25 сая фунтээр тооцогддог байна.