m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 04:35
122
"Сэлэнгэ-2014" Орос-Монголын цэргийн хээрийн сургуулилалт амжилттай болж өндөрлөлөө

 

Чойбалсан хотноо "Мөнх хэт" сургуулийн төвд наймдугаар сарын 15-нд эхэлсэн Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2014" цэргийн хээрийн сургуулилалт амжилттай болж өндөрлөсөн талаар ИТАР-ТАСС агентлаг мэдээлж байна.

"Сэлэнгэ-2014" Орос-Монголын цэргийн хээрийн сургуулилалт амжилттай болж өндөрлөлөө 

Тус үйл ажиллагаанд ОХУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний 1.000 гаруй албан хаагч цэрэг болон 150 нэгж цэргийн техник тоног төхөөрөмж оролцжээ. "Мөнх хэт" сургуулийн төвд анх удаа болж буй олон улсын хээрийн сургуулилалтаар албан хаагчид их буу, пуужингийн дадлага сургуулилалт хийжээ.

 "Сэлэнгэ-2014"-ийн төгсгөлд Дорнод цэргийн тойргийн пулемётын бригад болон Монгол Улсын Зэвсэгт хүчин хамтран хууль бус террорист бүлгэмийн эсрэг үйл ажиллагаанд оролцсон" хэмээн ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албаны дарга хурандаа Александр Гордеев мэдээлсэн ба хаалтын ёслолын үеэр Монгол-Оросын ёслолын жагсаал болсон юм. 

“Сэлэнгэ” сургуулилалт нь 2008 оноос хойш жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ онд Халхын-голын 75 жилийн ойд зориулжээ.