m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:20
41
ЗХУ, ЮНЕСКО-д элсэж байжээ

Одоогоос 60 жилийн тэртээ 1954 оны дөрөвдүгээр сарын 21-нд Их Британид ЗХУ-ын элч Яков Малик ЗХУ-ыг төлөөлөн ЮНЕСКО-гийн гэрээнд гарын үсэг зурж байжээ.

Лондон хотноо 1945 онд 44 орны төлөөлөгчтэй бага хурлаар ЮНЕСКО анх байгуулагдаж байжээ. Дүрэмд заасны дагуу ЮНЕСКО-гийн гол зорилго нь соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, харилцаа холбоо, мэдээллийн салбартын хүрээнд улс орнуудын хооронд хамтын ажиллагааг дэмжих замаар дэлхий дахинаа энх тайван, аюулгүй байдлыг дэмжих, сахих үүрэгтэй юм. ЮНЕСКО нь НҮБ-ын систем дэх Засгийн газар хоорондын хамгийн том байгууллага болсон билээ. Эгнээндээ 195 жинхэнэ, есөн дэд гишүүдээ багтаасан байгууллага юм. ОХУ ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн байнгын гишүүн юм.

Дэлхийн өвийн жагсаалтад 1978 оноос хойш нийтдээ ОХУ-ын 25 биет өв бүртгэгдсэн байгаа юм. Түүний дотор  Москвагийн Кремль, Новгородийн түүхэн төв, Владимир болон Суздалийн  цагаан чулуу архитектур, Байгаль нуур, Коми Бүгд Найрамдах Улсын газар нутгийн ой, Алтайн нуруунууд зэрэг багтдаг байна. Жагсаалтанд 160 улс орны нийт  981 обьект багтсан аж.