m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 09:17
213
Дундговь аймгийн есөн гайхамшгийг нэрлэнэ

Дундговь аймгийн нэрийн хуудас болох есөн гайхамшгийг олон нийтийн санал асуулгаар тодруулах ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг эхний удаагийн санал асуулгыг сум, байгууллагын түвшинд зохион байгуулсан бөгөөд энэ асуулгаар дийлэнхдээ байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалт газруудыг нэрлэжээ.

Санал асуулгын үргэлжлэл болгож иргэдийг оролцуулсан хэлэлцүүлгийг өчигдөр Иргэний танхимд зохион байгуулахад , хүний гараар бүтээгдсэн маш олон гайхамшгийн жишээ байдаг, дэлхийн долоон гайхамшиг хүний гараар бүтээгдсэнтэй адил байгалийн үзэсгэлэнт газруудаас илүү хүний оюун ухаан шингэж бүтээсэн бүтээл л үеийн үед үлдэх гайхамшиг болно гэдэг саналыг хэлэлцүүлэгт оролцогсод хэлжээ. Иргэдээс олон талт санал гарсан учраас есөн гайхамшгийг яаж оновчтойгоор нэрлэн тодруулах вэ гэдэгт ажлын хэсэг илүү нягталж ажиллах гэнэ.