m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 09:22
264
Есдүгээр сарын 1-нийг дэлхийн бусад орнууд хэрхэн тэмдэглэдэг вэ

 

Дэлхийн өнцөг булан бүрт эрдмийн өргөөний үүдэнд хүүхэд залуусын баяр хөөртэй дуу цангинасан энэ өдрийг дэлхийн бусад орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрөөдөг талаар MASS.mn сайт та бүхэнд сонирхуулж байна.  

Есдүгээр сарын 1-ний энэ өдөр шинэ жилийн өдөр болон тэмдэглэж ирсэн сонирхолтой түүхтэй юм байна. Тус уламжлалыг манай эриний өмнөх дөрөвдүгээр зуунд буюу 325 онд Христийн шашныг дэлгэрүүлэгч Ромын эзэн хаан Агуу Константин нь дэлхийн хэмжээний анхны дуган бариснаар энэ өдөр шинэ жилийн баяр болсон гэнэ.

 

Агуу Константин хаан 

 

Ром улсын нэгэн адилаар христийн шашинтай үнэн алдартан Орос гүрэнд есдүгээр сарын эхний өдрийг Иоанн III зарлигаар XV  зуунд буюу 1492 онд шинэ жил болгон мөн тэмдэглэж эхэлсэн байна.

Иймд түүхэнд анх есдүгээр сарын 1-нийг эртний улс гүрнүүдэд шинэ жилийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн байх юм. Харин тус өдрийг хичээлийн шинэ жил болгох болсон талаар тодорхой эх сурвалж байдаггүй ба анхны сургуул сүм хийдэд зааж эхэлсэнтэй холбогдуулан сүмийн шинэ жилийн энэ өдрөө хичээл зааж эхэлсэн хэмээн үздэг байна.

Эртний Орос гүрэнд энэ өдөр мөн татвар хурааж, шинэ өв залгамжлагчийг ард иргэддээ танилцуулдаг уламжлалтай байсан ажээ. Мөн шинэ өв залгамжлагч тэр үеийн хуулиар 14 нас буюу насанд хүрсэн бол төв талбай болон айл өрхөд залуу нарс модыг өнгө өнгийн туузаар чимэглэдэг байсан түүхтэй гэнэ.

Есдүгээр сарын 1-нийг шинэ жил болгон тэмдэглэх энэ ёс удаан үргэлжлээгүй ба 1699 онд  Петр I хаанчлалын үед шинэ жилийг нэгдүгээр сарын 1 болгон өөрчилсөн байна.

 

Петр I  хаан 

 

Харин 1984 оны есдүгээр сарын 1-нд ЗХУ-ын Дээд зөвлөл албан ёсоор эл өдрийг эрдмийн өдөр болгосон байна. Уламжлалт ёсоор энэ өдөр Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Молдав, ОХУ, Туркменистан, Украин зэрэг орнуудад дунд болон ахлах сургуулиудад баярын арга хэмжээ зохион байгуулагддаг юм.

ОХУ-ын хувьд нэгдүгээр ангийн сурагчдыг илүү хүндтэйгээр хүлээн авдаг ба анхны хонх дуугарснаар албан ёсоор хичээлийн шинэ жил эхэлсэнд тооцдог байна.

Харин коллеж, их дээд сургуулиудын хувьд баярын ёслол болох нь ховор байдаг ч эдгээр орнуудад тус өдрийг улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрөөдөг ба хотын гудамжаар цэцгийн баглаа барьсан хүмүүс ихэвчлэн таардаг юм.

 

 

Түүнчлэн гэр бүлүүд баярын ширээ засан тэмдэглэдэг. Зөвхөн 1984 оноос эхлэн энэ өдрийг улсын хэмжээнд албан ёсны баярын өдөр болгон хуанлид улаан өнгөөр тэмдэглэх болсон байна.

Энэ жилийн хувьд буюу 2014 оны есдүгээр сарын 1-ний үйл ажиллагааны хөтөлбөр нь ажлын анхны өдөр даваа гаригтай давхцаж байгаа тул ёслолын үйл ажиллагаа даваа гаригт болох гэнэ.

Япон сурагчид

 

Тус тэмдэглэлт өдрийг зарим орнуудад тэмдэглэдэггүй аж. Жишээ нь, Японд хичээлийн шинэ жил нь дөрөвдүгээр сард эхэлдэг бол дараа жилийн гурвадугаар сард хичээл нь хаагддаг байна. 

 

ХБНГУ-ын сурагчид 


Харин АНУ-д тус тэмдэглэлт баяр тодорхой тогтоосон өдөр байдаггүй гэнэ. Тодорхой өдрийг муж болгоны боловсролын дүүрэг өөрсдөө тодорхойлдог байна. Иймд Америкийн муж болгоны сурагчид өөр өөр саруудад хичээлдээ явдаг гэнэ. Зарим мужуудад хичээл нь долдугаар сарын сүүлээр эхэлдэг бол зарим нь наймдугаар сард болон есдүгээр сард хичээлдээ явдаг байна. Түүнчлэн Австралид хоёрдугаар сард хичээл нь эхэлдэг бол ХБНГУ-ын сурагчид аравдугаар сарын дундуур хэсэгт хичээлдээ ордог байна. 

 

Австрали сурагчид

 

Англи сурагчид

 

Вьетнам сурагчид

 

Гондурас сурагчид

 

Индонез сурагч

 

Кени сурагчид

 

Куб сурагчид

 

Непал сурагчид

 

Нигер сурагчид

 

Өмнөд Африкийн сурагчид

 

Сингапур сурагчид

 

Сирийн сурагчид

 

Тайланд сурагчид

 

Узбекстан сурагчид

 

Филиппин сурагчид

 

Хонконгийн сурагчид

 

БНХАУ-ын сурагчид

 

Шри Ланка сурагчид

 

Энэтхэг сурагчид