m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.29 09:45
409
ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

МЭНДЧИЛГЭЭ

Есдүгээр сарын 1. Ер бусын сайхан энэ өдөр хүн бүхэн ямар нэгэн зүйл рүү тэмүүлж, сурч мэдэхийг илүүд үзэх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэдэгт итгэнэм. Баяр хөөрөөр дүүрэн угтах оюутан залуус, сурагчид, алдрай бяцхан үрсдээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Сүүлчийн хичээлийн шинэ жил шүү хэмээн сэтгэл гэгэлзэн угтаж буй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан болон эрдэм номын эхний босгоо алхаж буй зургаан настнуудад энэ өдөр хамгийн дурсамжтай, дурсгалтай. Анхны багшаа харан аав, ээжээ гэж эндүүрэх бяцхан хүүхдүүд юутай хөөрхөн. Баяр баярын дээд энэ өдөр  эрдмийн оргил өөд тэмүүлсэн хүн бүхэнд баярын мэнд хүргэе.

“MASS AGENCY” группийн хамт олон