m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:25
29
Малын ясыг үйрүүлж бүтээгдэхүүн хийх үйлдвэр байгуулах боломж байгаа

Баянхонгор аймагт ХАА-н чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж буй Японы зөвлөх мэргэжилтэн болох Ш.Ямана, Ю.Хасагава нар ажлынхаа явцыг аймгийн удирдлагуудад танилцуулжээ. Уг төсөлтэй хамтарч ажилласнаар аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдэх бөгөөд хүнс, ХАА-н салбарт олон давуу талууд бий болно хэмээн Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.Баярмагнай танилцуулав.

Аймгийн удирдлагууд мэргэжлийн туршлагатай хүмүүс өөрсдөө ирж бидэнд зөвлөгөө өгнө гэдэг бол мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл гэдгийг онцлов. Төслийн удирдагч Ю.Хасагава "Бид ажлаа эхлүүлэхдээ улсын хэмжээний жишиг болох ажил гэж харах хэрэгтэй. Тэрээр махан бүтээгдэхүүний хамгийн сайныг зөвхөн Германаас өөр хаана ч үйлдвэрлэдэггүй шиг зөвхөн Баянхонгороос онцгой амтыг мэдэрдэг болгох хэрэгтэй. Үүнийг л бид зорьж ажиллах шаардлагатай байна. Энэ хүрээнд химийн ямарч бодис ороогүй хүнс үйлдвэрлэх бөгөөд био ялзмагийн үйлдвэр байгуулж бордоо хий, сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд эхлээд уух сүүгээ үйлдвэрлэх, цаашид сүүний үйлдвэр эрхлэх нь чухал юм. Ариутгасан сүүгээ маш сайн гаргаж авч чадаж байвал цаашид масло, зайрмаг зэрэг нэр төрлөө өргөжүүлэх тал дээр анхаарч болно. Малын гэдэс дотор, таван цулаар Баянхонгорын амттай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малын ясыг үйрүүлж дахин боловсруулах үйлдвэр байгуулах ёстойг танай аймгаас олж харлаа" гэв. Уг төслийн хүрээнд Бумбатын тоосгоны үйлдвэрт бордооны үйлдвэр байгуулах ажлын эхлэлээ тавьсан байна.