m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:25
118
Дэлхийн аваргын цом авах уу?

Хятадуудад хөл бөмбөгийн дэлхийн аваргын цом байна. Гэхдээ Бразилийн дэлхийн аваргын тэмцээний аваргад өгөх цом биш харин түүний дууриамал хуулбарууд ажээ.

 Бразил улсын Рио де Жанейро хотын Маракана стадионд хөл бөмбөгийн дэлхийн аваргын цомыг гардан авахыг манай гарагийн нэртэй хөлбөмбөгчид мөрөөдөж байгаа. Харин алдарт хөл бөмбөгчдийн мөрөөдөж буй цомыг гартаа барих аз Хятадын Ииву дахь гаалийн ажилтнуудад тохиожээ. Гэхдээ бүр мянга гаруй цом шүү. Жинхэнэ цом бол 18  карат алтан цом бөгөөд хоёр ногоолин бүслүүртэй, харин хуурамч цомыг хямдаар бүтээсэн аж. Хятадын хэвлэлд бичиж буйгаар бол эдгээр хуурамч цомыг Ливи улс уруу экспортлох байсан ба нэг бүрийг нь 130 орчим еврогоор борлуулахаар төлөвлөсөн байж. Ииву нь албан ёсны бараа бүтээгдэхүүн болон хуурамч бараа бүтээгдэхүүний худалдааны аль аль нь ихэд төвлөрсөн газар болсноос сүүлийн үед хятадын албаныхны анхаарлын төвд ороод буй бөгөөд хяналтыг чангатгаад буй ажээ. 2010 оны Өмнөд Африкт болсон хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний үеэр зарахаар бэлдсэн бараг 120.000 хуурамч бараа бүтээгдэхүүнийг тэмцээний өмнө эндээс хураан авч байсан байна. 1974 оноос хойших ялагчдын нэрсийг цомын ёроолд зөв бичсэн байгаагаас нь үзвэл хуурамч бараа үйлдвэрлэгчид нилээд хүчин чармайлт гаргасан бололтой. Алс холын Ливи улс уруу ачуулж буй улс аягүй бол манайх уруу аль хэдийн ачуулчихсан байхаа даа.

Ц.Даланцагаан