m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 07:38
175
“Монгол элэглэл-2014” тоглолт өнөөдөр болно

“Пароди” хамтлаг болон "Чапи & Суурь" хамтлагийн нэгдсэн “Монгол элэглэл-2014” тоглолт өнөөдөр болно. Тэднийг хотын дарга Э.Бат-Үүл, “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Ноён Бондгор, “Хип хоп” холбооны тэргүүн Баавар зэрэг олны танил хүмүүсийг тун адилхан дууриаж нөхөрсөгөөр элэглэдэгээр нь үзэгч олон андахгүй байх. Нийгэм, улс төрийн өнөөгийн байдлыг элэглэлээр тольддог эрхмүүдийн анхны нэгдсэн тоглолтын үеэр дуу хуур байхгүй ч гурван цагийн турш элэглэлийн ертөнцөөр таныг аялуулах юм байна. Тус тоглолт өнөөдөр 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.