m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.30 02:11
42
Хогтой худалдаа

Дүүрэг бүр гадаа талбайн худалдааг зохион байгуулж, иргэдийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж байгаа. Харин иргэдээ дэмжсэн аливаа үйл ажиллагааны хариуд хүмүүс өөрсдөө ухамсартай байж тухайн орчиндоо хог хаяхгүй, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах үүрэгтэй. Гэтэл бидний нэрлэж заншснаар БГД-ийн 3,4 дүгээр хорооллын худалдааны хэсэг нэг иймэрхүү дүр төрхтэй байна. Хогоо ил задгай хаясан иргэдийн буруу юу, эсвэл цаг тухайд нь хогоо ачаагүй дүүргийн тохижилтын газрын буруу юу?. Ямартай ч нийслэлийн төв хэсэгт харьяалагдах энэ хэсгийн хог үнэхээр муухай харагдаж байгааг шөнийн дурандаа буулгалаа.