m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.08.30 03:57
29
ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал зургаан цаг үргэлжилнэ

Ирэх сарын эхээр Оросын Холбооны улсын Ерөнхийлөгч В.Путин манай улсад төрийн айлчлал хийнэ. Түүний айлчлал зургаан цаг үргэлжлэнэ гэдгийг албаныхан хэлж байгаа ч  яг хэдний өдөр, хэдэн цагт ирнэ гэдгийг  одоогоор нууцалж байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал зургаан цаг үргэлжилнэ 

В.Путины айлчлалаас манай улс ихээхэн зүйлийг хүлээж байгаа юм. Тухайлбал, транзит тээвэр, төмөр замын царигийн асуудлаас гадна Улаанбаатар төмөр замыг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.  Мөн ОХУ-руу зарим нэрийн хүнс тэр дундаа мах экспортлох асуудлыг хөндөх аж. Түүнчлэн, айлчлалаар нийгэм, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрүүд ч хийгдэх талаар албаныхан ярьж байна.