m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:01
84
Л.Эйлдриж, Д.Лиллард нар багтаа ялалт авчирлаа

Америкийн NBA-гийн Плэй-оффийн тоглолтууд эхэллээ. Баруун бүсээс тунаанд үлдсэн хоёр шилдэг баг өнөөдөр тоглолоо. Хьюстон хотын Пуужингууд "Тоёота центр"-тээ эхний цувралын эхний тоглолтоо Портлэндтэй хийж 120:122 харьцаагаар ялагдал хүлээв. Цаг сунган тоглосон энэ тоглолт маш ширүүн өрсөлдөөнтэй явагдсан юм. Нэгдүгээр үед долоон онооны зөрүүгээр хожигдож эхэлсэн Пуужингууд хоёрдугаар үед 49:48 харьцаатай болов. Гуравдугаар үед эсрэг багаасаа таван онооны зөрүүтэй болсон Пуужингууд /79-73/, дөрөвдүгээр үед хариуцлагагүй тоглож эсрэг багаасаа зургаан оноо дутуу аван тооны харьцаа 106:106 болон тэнцжээ. Тооны харьцаа 98-87 байх үед Портлэндийн шилдгүүд Л.Эйлдриж, Д.Лиллард нарын довтолгоо ээлж дараалан байндаа туссаар тоог тэнцүүлэн багаа аварчээ. Ийнхүү цаг сунгахад Портлэнд өрсөлдөгчөөсөө хоёр оноо илүү аван /16-14/ цувралын эхний тоглолтын ялагч болсон юм. Энэ өдөр Портлэндийн ЛаМаркус Эйлдриж багаа удирдан тоглосоор 46 оноо аван, 18 удаа самбараас бөмбөг шүүрэн, хоёр удаа блок хийжээ. Харин хамтран зүтгэгч Д.Лиллард 31 оноо цуглуулсан байна. Энэ хоёр тоглогч алдарт хослол М.Жордан-С.Пиппен нарын 1991 онд тогтоосон амжилтыг эвджээ. Тэд тэртээх 1991 онд 45 болон 31 оноо плей-оффд авч байжээ. Харин талбайн эзэн багийн лидер Ж.Харден 27 оноо, Д.Ховард 27 оноо ,15 удаа самбарт ноёрхсон боловч багтаа ялалт авч чадсангүй. маш муу тоглосон юм. Тоглолтын төгсгөлд Ж.Харден шидсэн боловч байндаа туссангүй тоглолт өндөрлөлөө.