m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:12
69
Нийтийн дууны шилдгүүд өнөөдөр тодорно

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Тус наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байсан удаатай. Энэ жилийн хувьд ч мөн адил 12 номинацид шилдгүүдээ тодруулах бөгөөд “Алтан хуур” наадам нь нийтийн дууны урлагийнхны нэгдсэн улаан хивсний ёслолыг анх удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Тус ёслолд нийтийн дууны урлагийн үе үеийн төлөөлөл болсон дуучид, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид, студи продакшнууд, урлаг судлаачид, эрдэмтэн, доктор, шүүмжлэгчид оролцох аж.

  “Алтан хуур-2014” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Ардын жүжигчин Б.Зангад, Б.Шарав, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, МУГЖ Д.Хоролсүрэн, Ж.Нансалмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр, Ш.Гүрбазар, Ш.Хүрэлбаатар, М Ч.Ганхуяг, СТА Ц.Ерөө нар оролцох юм байна.

“Алтан хуур” наадмын шилдгүүдийг доорхи 12 төрөлд тодруулах аж.

  1. "Нийтийн дууны шилдэг эрэгтэй дуучин"
  2. "Нийтийн дууны шилдэг эмэгтэй дуучин "
  3. “Нийтийн дууны шилдэг хос дуучин”
  4. “Нийтийн дууны шилдэг яруу найрагч”
  5. “Нийтийн дууны шилдэг хөгжмийн зохиолч”
  6. “Нийтийн дуунд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч”
  7. “Нийтийн дуучны шилдэг концерт”
  8. “Нийтийн дуучны шилдэг аялан тоглолт”
  9. “Нийтийн дуучны шилдэг цомог”
  10. “Нийтийн дуучны шилдэг студи”
  11. “Нийтийн дуучны шилдэг видео клип”
  12. “Олон нийтийн сэтгэлд хүрсэн дуу”