m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:27
76
Дэлхийн хамгийн баян тамирчин

ESPN-ээс 2013 онд хамгийн их цалин авсан эрэгтэй 25 тамирчинг зарласан байна. Энэхүү жагсаалтад MLB-гийн 10, NFL-ийн найман тамирчин, дөрвөн хөлбөмбөгч, боксчин, авто уралдаанч тус бүр хоёр багтсан юм.

Мэргэжлийн боксын таван жинд аваргалсан “Ялагдашгүй” Флойд Мэйвэзер 73.5 сая ам.долларын цалингаараа тасархай тэргүүлэв.

Түүний ард Криштиан Роналду (хөлбөмбөг) 52.2, Лионель Месси (хөлбөмбөг) 52.1, Аарон Рожерс (америк хөлбөмбөг) 40, Златан Ибрахимович (хөлбөмбөг) 35, Мэттью Стаффорд (америк хөлбөмбөг) 31.5, Том Брэди (америк хөлбөмбөг) 31, Коби Брайант 30.5 (сагсан бөмбөг), Мэтт Райан (америк хөлбөмбөг), Жой Флассо (америк хөлбөмбөг) нар тус бүр 30 сая ам.долларын цалинтайгаар эхний 10 байрт бичигдэв. Эхний 25-т бэйсболч Зак Грэйнк, автоуралдаанч Фернандо Алонсо, Льюис Хэмилтон, хөлбөмбөгч Уэйн Рүүни, америк хөлбөмбөгч Пэйтон Мэннинг, боксчин Виталий Кличко нарын алдартан багтсан байна.