m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 01:39
678
Өвөрхангай: Сумдын 2014 онд бэлтгэх өвс хадлан, гар тэжээлийн хэмжээг тогтоож өгчээ

Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 241 дүгээр тогтоолд Өвөрхангай аймаг 2220 тн өвс, 1000 тн тэжээл бэлтгэх  үүрэг даалгавар авсан.

Тус тогтоолын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2014 оны  наймдугаар сарын 27-ны өдрийн захирамж гарч, сум тус бүрд 100 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх үүргийг өгч, үлдсэн 320 тн өвс, 50 тн тэжээлийг аймаг бэлтгэхээр болжээ. Мөн сумдын газрын гарц, малын тоог харгалзан үзэж малчдын бэлтгэх өвс хадлан, гар тэжээлийн доод хэмжээг гаргаж өгсөн байна.