m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 01:44
111
УИХ-ын дарга З.Энхболд Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцож байна

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр төрийн гурван өндөрлөг хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог. Энэ жил УИХ-ын дарга З.Энхболд  Барилгын Политехник коллежийн “Эрдмийн баяр”-ын нээлтэнд оролцож байна. Барилгын Политехник коллеж нь 1954 онд Аж үйлдвэрийн техникумын дэргэд 22 оюутантай Барилгын салбар байгуулж улмаар 1960 онд дөрвөн салбар 540 оюутантай Барилгын техникум болгон өргөжүүлсэн түүхтэй.

 

Тус коллеж нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн хэсэг болж байгаа бөгөөд мэргэжлийн анхан шатны 10 мэргэжил, техникчийн таван мэргэжлээр сургалт явуулдаг юм. Байгуулагдсан цагаасаа хойш 50 гаруй жилийн хугацаанд нийт 8500 гаруй тусгай дунд боловсролтой техникч, 20,000 гаруй барилгын нарийн мэргэжилтэй ажилчин дипломын дээд боловсролтой инженер бэлтгэн гаргасан нь өнөөдөр эх орны барилгын болон бусад салбаруудад үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.

 

 

УИХ-ын дарга З.Энхболд тус коллежийн оюутнууд, эрдэмтэн багш нарт ажлын амжилт хүсэж, эрдмийн баярын мэнд хүргэлээ.