m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:29
201
Арван мянган жилийн настай шүд олжээ

Одоогоос 10-12 мянган жилийн өмнө Америк тивд амьдарч байгаад сөнөсөн зааны төрөлд багтах арслан зааны шүдийг олжээ. Тодруулбал, өнгөрсөн зун Мичиган мужийн есөн настай хүү Филипп Стол гүйж яваад нэг зүйлд бүдэрсэн бөгөөд тэр нь ихэд сонин хэлбэртэй хад шиг санагдсан гэнэ. Тэрбээр түүнийг ухаж аваад гэртээ аваачиж, угаан, ээж аавдаа үзүүлжээ. Тэд нутгийнхаа палентологчид зургийг нь авч харуулсанд 10 мянган жилийн өмнөх арслан зааны шүд болохыг тогтоосон байна. Филипп Стол палентологич болохыг мөрөөддөг байсан бөгөөд ийнхүү сайн палентологич болох тэмдэг гэж ойр орчмынх нь хүмүүс билэгджээ.  

Энэхүү арслан зааныг мастодон хэмээн нэрлэдэг бөгөөд олдсон шүд нь ямар нэгэн байдлаар илжирч муудаагүй учраас удаан хадгалагдсан гэж үзсэн байна. Тэрхүү хэсэгхэн шүд 20 гаран см байжээ. Мичиган мужид гурваас дөрвөн жилд нэг удаа мастодоны үлдэгдэл олдож байгааг тэндхийн эрдэмтэд онцолж байна. 10-12 мянган жилийн өмнөх Плейстоценийн үеийн амьдралыг “Ice Age” кинон дээр илүү дэлгэрэнгүй харуулахыг хичээсэн байдаг билээ.

Г.Төгөлдөр