m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:49
49
Аваргын төлөөх өрсөлдөөнд "Хар муур"-нууд саад боллоо

Английн Примьер лигийн өрсөлдөөн ширүүн байгаа энэ үед Сандерлэндийн "Хар муур"-нууд Чэлсигийн замд хөндөлсөж орхив. Лигийн 35 дугаар тойргын хүрээнд "Онцгой нэг"- ний шавь нар "Стэмфорд бридж"-дээ 2:1-ээр хожигдож, дасгалжуулагчийнхаа 77 тоглолт дараалан талбайдаа ялагдал хүлээгээгүй байсан амжилтыг нь зогсоолоо. "Цэнхэр"-үүд талбайдаа оноо алдсанаар ,"Улаан"-уудад лигтээ давамгайлах боломж олголоо. Челси уг нь тоглолтыг Самуэль Это"О-гийн гоолоор эхэлсэн боловч К.Викхэмд гоол хийх боломж олгон, залуу Итали од Ф.Боринид пеналти алдлаа. К.Викхэм лигийн тэргүүн байрын өосөлдөөнд яваа хоёр том багийг дараалан буулган авч багийнхаа болон Ливерпүүлийн фанатуудын "шүтээн" болж байна. Энэ залуу энэ эрчээ хадгалж чадвал тун удахгүй Английн шилдэг довтлогч болох биз ээ. Хожигдсондоо бухимдсан Жозе Моуриньо тоглолтын дараа " Надад хэлэх дөрвөн зүйл байна. Тоглогчддоо баяр хүргэе. Учир нь тэд өөрсддөө байгаа болон байхгүй зүйлээ өглөө. Сандерлэндэд баяр хүргэе. Тэд хожлоо. M.Дэйнд баяр хүргэе. Яагаад гэвэл тэр гайхалтай байлаа. Мөн шүүгчдийн тэргүүн M.Рэйлид баяр хүргэе. Яагаад гэвэл энэ улирлын турш тэдний хийсэн зүйлс гайхалтай байлаа. Тиймээс бүгдэд нь баяр хүргэе. Надад өөр хэлэх зүйл алга." гэсэн байна.