m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 03:49
49
Сүхбаатар аймгийн дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн барилга ирэх сард ашиглалтад орно

Сүхбаатар аймгийн дөрөвдүгээр бүрэн дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт аймгийн Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэнд Засаг даргын орлогч Д.Хосбаяр оролцож, эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, сурагчдад хичээлийн шинэ жилийн мэнд хүргэсэн юм. Аймгийн зүгээс боловсролын суурь баазыг бэхжүүлэх олон ажил хийж байгааг танилцуулахын зэрэгцээ ирэх хичээлийн жилд математикийн сургалтанд анхаарч, "Олонлог" сургуулийн багш н.Ганболдыг аймагтаа урьж ажиллуулахаар болсноо дуулгалаа.

Тус сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэж буй "Сайн" констракшны талбайн инженер Т.Отгонбаяр хичээлийн байр аравдугаар сарын 1-нд ашиглалтад орох тухай баяртай мэдээг уламжилж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.