m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 04:15
41
Т.Батчимэг гуравдугаарт байрт явна

Наймдугаар сарын 24-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотноо эхэлсэн FIDE Women Grand-Prix тэмцээнд манай улсаас их мастер Т.Батчимэг оролцож байгаа билээ. Зургаан өргийн дараах байдлаар манай тамирчин 4 оноотой (хоёр хожиж, дөрөв тэнцсэн) хүснэгтийн гуравдугаар байрт бичигдэж байна. Тэрбээр үлдсэн тойргуудад дэлхийн аварга Хоу Ифань, Жао Шуе (хоёул БНХАУ), Румыний Алина Л’Ами, Узбекистаны Нафиса Муминова, Энэтхэгийн Харика Дронавали нартай тоглох хуваарьтай юм.