m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:56
47
“Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхээр болжээ

Энэ сарын 28-наас эхлэн нэг сарын турш Дундговь аймаг дахь Залуучуудын холбоо “Архигүй Дундговь” аяныг өрнүүлэхээр болжээ. Аяны хүрээнд сумдуудаар явж сургалт семинар явуулах, спортын тэмцээн уралдаан зохион байгуулах гэхчилэн аймгийнхаа залуучуудыг спиртыг биш спортыг сонгохыг уриалах бөгөөд уриалга нэг сар үргэлжлээд дуусах биш цаашид хэвшүүлж залуучуудаа баарлуу биш заалруу явдаг болгох, и биш о гэж хэлдэг болгоход бүхий л талын арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Энэ жил МЗХ-ноос  “Спирт үү, спорт уу” аяныхаа нээлтийг 21 аймагт зэрэг хийхээр болсон. Энэ хүрээнд аймгуудын залуучуудын холбоо, салбар хороо, холбоод, клубууд дор бүрнээ бэлдэж спортын олон үйл ажиллагаануудыг тухайн сум орон нутаг болон салбар хороод дээрээ зохион байгуулж байгаа аж. Спир үү, спорт уу аяны нээлт ирэх сарын 3-ны өдөр Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд энэ өдөр спортын олон төрөлт үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаас гадна “Спорт мисс” шалгаруулах гэнэ.

Н.Байгаль