m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 05:04
75
Багш нарын бага хурал боллоо

2014-2015 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийн өмнөх аймгийн багш нарын бага хурал наймдугаар сарын 30 ны өдөр боллоо. Энэ жилийн багш нарын бага хурал хэд хэдэн онцлог дагуулав. Юуны өмнө аймгийн Боловсролын салбарынхны халуун ам бүл хамгийн олуулаа цугларав. Бас нилээн халуун дулаан уур амьсгалтай байлаа. Энэ үеэр аймагтаа бүтээн бий болгох анхы "Смарт" сургуулийн төслийн эхний үе шатыг танилцуулсан аж. Аймгийн удирдлагууд, багш, сурагчид, эцэг эх, иргэдтэйгээ хамтран хэрэгжүүлэх ирэх оны нэг томоохон зорилт бол монгол улсад анх удаагаа Смарт сургууль гэж юу болохыг харуулахаар зорьж байгаа юм байна. Боловсролын салбарын энэ том арга хэмжээнд Баянтал сумын захирал Энхтуяа төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. Мөн олон бүтээлч багш нар мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлсээр шагнагджээ.