m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:58
217
Усны дутагдал Ираны 517 хотод нүүрлэжээ

Иран улсын 517 хотод усны дутагдалтай байдаг байна. Ираны “Water and Sewage” компанийн захирал Хамидра Жанбаз “Хотуудад хүн амын нягтаршил хэт их болсон, ус болоод бусад зүйлсийн талаарх хөгжлийн төлөвлөгөө буруу байгаагаас энэ бүхэн үүдэлтэй” гэжээ. 2013 оны зургадугаар сараас эхлэн Ираны Гилан, Хормозган, Керман дүүргүүдэд цэвэр усыг төлөвлөгөөний дагуу түгээж эхэлсэн байна. Иран улс хуурай цаг агаарын нөхцөлтэйн дээр сүүлийн 40 жилд ойр ойрхон ган болж байгаа гэнэ. Ялангуяа 1999-2002 онд үргэлжилсэн ган болсон нь энэ бүхэнд нөлөөлсөн аж.

Г.Төгөлдөр