m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 08:58
125
Э. Намуун таван саяын гэрээ үзэглэв

Телевизийн шоунд оролцож, авьяас, чадвараараа гайхагдаж байсан Э.Намуун өдгөө “Мөрөөдлийн театр”-т харьяалагдаж байгаа билээ. Тэрбээр анхлан төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулж, тайзнаа тавьсан Английн зохиолч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт урилгаар тоглосноор залуу жүжигчдийн дунд хэдийнээ байр сууриа тодорхойлоод авсан гэж хэлж болно. Өдгөө 2 хүүхдийн ээж тэрбээр тун ч хөдөлмөрч нэгэн хэмээн хүрээллийнхэн нь дүгнэдэг юм билээ. Мөн жүжигчин бол нийгмийг удирдаж, авч явах ёстой боловсон хүчин хэмээн хэдэнтээ хэлж байсан Намуун саяхан нэлээд том “халтуур” хийсэн сурагтай. Учир нь ирэх 5 дугаар сард зураг авалт нь эхлэх 25 ангитай кинонд тоглох гэрээг 5 саяар үзэглэсэн аж. Энэ чинээ үнэлнэ хэмээн төсөөлж ч байгаагүй түүнд энэ явдал гэнэтийн сюрприз болсон  гэсэн шүү.