m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:21
28
Месси гэмтжээ

Ла лигийн хоёрдугаар тойргийн хүрээнд болсон “Барселона”-“Вильярреал” багуудын тоглолтын үеэр “Барса”-гийн лидер Лионель Месси гэмтжээ. Өдгөө 27 настай аргентин довтлогч хэдийгээр талбайд 90 минутыг өнгөрөөсөн боловч тоглолтын дараах үзлэгээр баруун гуяныхаа булчинд бага зэргийн бэртэл авсан бололтой. Маргааш нарийвчилсан шинжилгээний дараа энэхүү гэмтэл хэр ноцтой болох нь тогтоогдох юм. Түүнчлэн “Шар шумбагчид”-тай хийсэн тоглолтод Каталоны багийн залуу тоглогч Мунир Эль-Хаддади баруун гуяндаа бэртэл авсан байна.