m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:00
149
Урт цагааны гудамжинд байрлах хөшөө, баримлыг нүүлгэнэ

Нийслэлийн Авто замын газраас Урт цагаан буюу жуулчны гудамжинд 200 автомашины зогсоол байгуулахаар болж, эхний ажлууд хийгдэж эхэлсэн. Гэвч тухайн зогсоолыг тохижуулж, замын нээх гэхлээр тус гудамжинд байрлах арван хөшөө транс дээр таарч байгаа тул нүүлгэхээр болсон байна. Чингэлтэй дүүргийн 2009 оны Засаг даргын захирамжийн дагуу аялал жуучлалыг дэмжих зорилгоор тухайн гудамжийг дээрх хөшөө, дурсгалын баримлаар тохижуулжээ. Уг хөшөөнүүдийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү ерөнхий төлөвлөгөөнд нь уялдуулан шилжүүлэх хүсэлтийг НИТХ-ын тэргүүлэгчдэд тавьсан юм. Гэвч НИТХ-ын тэргүүлэгч Б.Саранчимэг "Манай цэцэрлэгт хүрээлэнд иргэд болон албан байгууллага хөшөө, дурсгал тавих хүсэлт олноор ирдэг. Энэ тэндхийн хүсэлтийг дагаад байвал хөшөөний цугцуулгийн цэцэрлэгт хүрээлэн болчих вий" хэмээн уг саналд нааштай хандаагүй юм. Харин тэргүүлэгч Д.Байдраг энэ жил 1.4 тэрбум хөрөнгөөр Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын автобусны буудлын ар талд "Шинэ Хан-Уул" цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Уг цэцэрлэгт хүрээлэнд зарим хөшөө, дурсгалыг байршуулах боломжтой" хэмээн саналаа хэлэв.  

Уг асуудлыг хэлэлцээд НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга "Дээрх хөшөө, баримлууд Чингэлтэй дүүргийн өмч тул дүүргийн өмчийг хамаагүй захиран зарцуулах эрх нийслэлд байхгүй. Иймээс Чингэлтэй дүүрэг өөрсдийн гудамж, талбайд болон Д.Байдраг тэргүүлэгчийн санал болгосон зүйлсийг тусган байршуулах хэрэгтэй" гэлээ.