m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:34
64
“Оюутны тангарагийн баяр” боллоо

Монголын Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ жилийн тангарагийн баярт улсын 12, хувийн 74 их, дээд сургууль, коллежийн 5000 гаруй нэгдүгээр курсын оюутан залуус оролцлоо.

Тангарагийн баярыг нээж БШУ-ны сайд Л.Гантөмөр, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн нэгдүгээр курсын оюутан н.Амарзаяа нар хонх цохисон нээлтийг хийсэн юм.

Мөн энэ үеэр боловсролын шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулж буй Анагаахын Шинжлэх Ухааны их сургууль, МУБИС, ХААИС, Сити дээд сургууль, Этүгэн дээд сургуулиудад БШУЯ-аас талархал гардууллаа. Харин Төрийн банк азтай таван оюутанд нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон бол Skytel, “ХААН” даатгалын хамт олон мөн тооны азтай суралцагчдад гарын бэлгээ гардуулсан юм.