m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:45
131
Жолигийн экс найз бүсгүй гэрлэх гэнэ

 

Женни Шимицу бол Анжелина Жолигийн экс найз бүсгүй гэдгээрээ алдартай нэгэн. Өдгөө 47 настай жүжигчин, загвар өмсөгч тэрбээр хуучин найз бүсгүйгээсээ хоцрохгүйн тулд өөрийн найз бүсгүй Мишель Харперд гэрлэх санал тавьжээ. 

Зургаан жилийн туршид хосууд байсан Анжелина, Шимицу нар одоо хоорондоо харилцдаггүй гэнэ. Түүнчлэн алдарт жүжигчин тус үйл ядлыг санахыг хүсдэггүйгээ сэтгүүлчдэд мэдэгдээд байсан юм. Америкийн иргэн Япон гаралтай Шимицугийн хувьд байдал эсрэгээрээ гэнэ. Тэрбээр бүхий л ярилцлагандаа Анжелинагийн талаар ярьдаг ажээ. 

Женни Мишель нар хоёр жил гаруй хамтдаа амьдарч байгаа юм. Шимицу харилцаагаа тайлбарлахдаа  "Бид бие биеийндээ анхны харцаар дурласан" хэмээн хэлж байжээ. Өмнө нь Мишель зөвхөн эрчүүдтэй болздог байжээ.

 

Женни, Мишель нар