m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:48
47
Эдийн засгийн орчинд бий болсон өөрчлөлтийн талаар хэлэлцэнэ

“Invest Mongolia 2014” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын найм дахь удаагийн хурал энэ сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус чуулга уулзалтыг “Фронтиер” компани зохион байгуулж байгаа аж. Хурлаар өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн орчинд үүсэн бий болсон өөрчлөлтийн талаар ярилцахад гол анхаарлаа хандуулах аж.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн орчинд бий болсон өөрчлөлтийн талаар ярилцахад гол анхаарлаа хандуулна

Мөн Засгийн газрын хамгийн сүүлийн үеийн бодлого, Монгол Улсад хөрөнгө оруулахад тулгарах сорилт, боломж, Оюу Толгой болон Тавантолгой, бусда гол уул уурхайн төслүүдийн бүтээн байгуулалт болоод зээлийн хүүгийн зардлыг бууруулахад зээлийн зэрэглэлийн гүйцэтгэх үүрэг, түүнийг сайжруулахад авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх юм байна. Чуулга уулзалтын талаар “Фронтиер” ХХК-ийн захирал Маса Игата хэлэхдээ “Олон улсад хөрөнгө босгохыг эрэлхийлж буй Монгол компаниудтай эдгээр хөрөнгө оруулагчдыг холбосноор хөрөнгө босгох үйл явцыг жигдрүүлэхийн зэрэгцээ, хөрөнгө оруулах боломжийн талаарх мэдээллийг энэхүү чуулган хөрөнгө оруулагчдад өгснөөр Монгол Улсад хөрөнгө оруулах үйл явцыг хөнгөвчилнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Мөн тэрээр “Монгол Улс томоохон өөрчлөлтийн өмнө ирээд байгаа өнөө үед Монгол Улсад хөрөнгө оруулах талаарх үндэслэлгүй айдас түгшүүрийг Инвест Монголиа 2014 чуулган маань арилгаж чадна гэж бид найдаж байна. Түүнчлэн Монгол Улсад гэрэлт ирээдүй байгаа бөгөөд бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулахад шилдэг улсуудын нэг хэвээр байгаа гэдэгт бид итгэж байна” хэмээн хэллээ.