m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:49
46
ТОП-20 индекс 0.11 хувиар өсчээ

Монголын хөрөнгийн биржийн энэ сарын 01-ний өдрийн үнэт цаасны ээлжит арилжаагаар 29 хувьцаат компанийн нийт 74.153 ширхэг хувьцаа арилжигдаж, 52.992.175.00  төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

29 хувьцаат компанийн нийт 74.153 ширхэг хувьцаа 52.992.175.00 төгрөгөөр арилжигдсан байна

Энэ өдөр “А” самбарт 21 компанийн 52.545 ширхэг хувьцаа нийт 30.256.445.00 төгрөгөөр арилжигдсан байна. Харин “Б” самбарт найман компанийн нийт 21.608 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт 22.735730.00 төгрөгийн гүйлгээ хийгджээ. Тус арилжаагаар “Ремикон” ХК-ийн үнэт цаас хамгийн их буюу 19.900 ширхэг хувьцаа 2.985.010 төгрөгөөр арилжигдсан бол үнийн дүнгээр “Авто импекс” ХК-ийн 4.416 ширхэг үнэт цаас 16.339.200 төгрөгөөр арилжигджээ. Хамгийн их өсөлттэй үнэт цаасаар “TAB” ХК-ийн үнэт цаас 7.29 хувиар буюу 1.640 төгрөгөөр өссөн байна.

ТОП-20 индекс 15.912.93 нэгжид хүрч, 16.84 нэгж  буюу 0.11 хувиар өссөн байгаа бол зах зээлийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын индекс  997.31 нэгж болж 0.02 хувиар өссөн үзүүлэлтэй байна.