m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:49
284
Хүүхдийн 411 дүгээр хорих ангийн харъяа 110 дугаар сургууль нээлтээ хийлээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хүүхдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн хүүхдүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.  Энэ өдөр эрх нь хязгаарлагдсан хүүхдүүд өөрсдийнхөө сурсан мэдсэн авъяас , урлагийн үзүүлбэрүүдээ үзүүллээ. Нээлтэнд хорих 411-р ангийн удирдлагууд болон  хамтарч ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мөн Хүүхдийн төлөө үндэсний газрын “Хүүхэд хамгаалал үйлчилгээний газар”-ын дарга Б.Жавзанхүү хүрэлцэн ирж хүүхдүүдэд  сэтгэлийн үг хэлж шинэ хичээлийн жилд нь амжилт хүслээ.

Тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байна

Өнөөдрийн байдлаар тус хорих ангид 40 хүүхэд хүмүүжиж байна. Мөн эдгээр хүүхдүүд ерөнхий эрдмийн хичээлд хамрагдхын зэрэгцээ ногоо тарих, талх, нарийн боовны мэргэжлийн сургалтанд хамрагдаж байна.