m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:58
171
Согтуурлын зэргийг мянганы нарийвчлалтайгаар тодорхойлно

Жолооч нарын хувьд баталгаатай эсэх нь мэдэгдэхгүй багажаар согтуурлын зэргээ тогтоолгосноор жолоодох эрхээ хасуулах тохиолдол гардаг. Энэхүү байдал удахгүй алга болох гэнэ.  Монгол Улсад анх удаа согтуурлын зэрэг тодорхойлох хэмжих хэрэгслийн эталонийг хэрэглэхээр болжээ.

Уг хэрэгсэлийг хэрэглэснээр мянганы нарийвчлалтайгаар хянагдах юм байна. Замын цагдаагийн газраас БНГУ-д үйлдвэрлэгдсэн зөөврийн Alcotest 7510 багаж 75, суурин Alcotest 9510 нэг ширхэгийг  оруулж ирсэн байна. Уг багаж, төхөөрөмж Стандарт хэмжилзүйн газрын загварын туршилтанд орж, улсын бүртгэлт бүртгэгдсэн байна. Хэрэглэсэн ундааны түвшинг бодитоор тогтоосноор эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах боломж бүрдэж байгаа юм.

 

Монгол Улсад анх удаа согтуурлын зэрэг тодорхойлох хэмжих хэрэгслийн эталонийг хэрэглэхээр болжээ

Стандарт хэмжилзүйн газрын мэргэжилтэн Х.Отгонбазаррагчаа “Уг багажийг энэ сараас эхлэн шалгалт тохируулгыг хийж эхэлнэ. Тохируулагад хамрагдсан багаж дээр Стандартад хэмжилзүйн газрын мэргэжилтний гарын үсэг,  гэрчилгээний дугаар байна. Ийм тэмдэглэгээтэй хэрэгсэлээр шалгаж байгаа эсэхийг жолооч нар хянах боломжтой. Дээрх тэмдэглэгээтэй зөөврийн багажаар шалгасан бол согтуурлын зэргийг үнэн зөв тогтоосон гэж хүлээн зөвшөөрөх боломжтой. Тухайн иргэн хүлээн зөвшөөрөхгүй бол Замын цагдаагийн ерөнхий газарт байрлах суурин төхөөрөмжөөр илүү нарийвчлалтай харуулах боломжтой” гэсэн юм. Түүнчлэн уул, уурхайн компани, хууль хяналтын байгууллага, Замын цагдаагийн ерөнхий газрууд хуучин хэрэглэж байсан багаж, хэрэгслээ заавал загварын туршилтанд оруулах шаардлагатай гэнэ.