m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.21 09:01
104
Их хотын цэвэрлэгээнд 200 гаруй залуучууд оролцлоо

Монголын Залуучуудын Холбоо V Их хурлаа угтан Улаанбаатар хотын Захирагчын ажлын албанаас зохион байгуулж байгаа "Хот нийтийн хаврын их цэвэрлэгээ"-нд нэгдэж буйгаа илэрхийлж долоо хоног бүрийн бямба гарагт их цэвэрлэгээ хийж байгаа билээ. МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь 21 аймгийн Залуучуудын Холбоо, хороо, клубууд нэгдэж энэ амралтын өдөр буюу дөрөв дүгээр сарын 19-нд Их тойруугийн гудамж  буюу Өлзий төвөөс Сэлбэ голын гүүр хүртэл их цэвэрлэгээ хийлээ. “Цэвэр цэмцгэр Улаанбаатар” их цэвэрлэгээнд  200 гаруй залуучууд нэгдэж оролцсон байна. Цаашдаа уламжлал болгон жил бүрийн 4-р сарын 19-ний өдөр энэхүү их цэвэрлэгээг хийж байхаар болжээ. Залуучууд өөрсдийн санаачлагаар нийслэл Улаанбаатараа хоггүй хот болгохын төлөө нэгдэж, нэгэн хамтын хүчээр цэвэрлэж байхад иргэн бүр дор бүрнээ хичээж, бусдыгаа хүндэлж, хогоо ил задгай хаяхгүй байх, хогын саванд хийж хэвших, хоггүй цэвэр орчинд амьдрахыг залуучууд уриалж байлаа. МЗХ зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаа  ямар нэгэн үр дүнд хүргэхийг зорьдог бөгөөд өнгөрсөн жил “Залуу дугуйчин” клубтэй хамтран туул гол орчмын хогыг цэвэрлэж байсан бол энэ жил МЗХ-ны дэргэдэх клубууд “Цэмцгэр Цэцээ гүн” явган аяллыг зохион байгуулж Манзушираас Цэцээ гүн хүртэлх хогийг цэвэрлэсэн юм. Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр зохион байуулж залуучуудыг хамруулан “Цэмцгэр нийслэл”-ийн төлөөхамтдаа нэгдэх болно гэдгийг уриалж байлаа.