m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 08:59
108
Арслангуудыг Д.Ганхуяг, гарьдуудыг Б.Гантогтох манлайлж байна

МҮБХ-ноос 2014/15 оны улирлын барилдаануудын өмнөхөн 50-иас доош настай буюу одоо барилдаж буй улсын арслан, гарьд цолтнуудын эрэмбийг танилцууллаа. Шинэчилсэн эрэмбээр арслангуудыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Доржпаламын Ганхуяг, гарьдуудыг Увс аймгийн Хяргас сумын харьяат Баянмөнхийн Гантогтох өнгөлж байна. Энэ жилийн наадмын түрүү, үзүүр бөхчүүд болох Намсрайжавын Батсуурь арслангуудын дөрөвдүгээрт, Ширбазарын Жаргалсайхан гарьдуудын наймд эрэмбэлэгджээ.

Улсын арслан цолтнууд

1.Д.Ганхуяг                           1 түрүү, 1 удаа найм, 6 удаа тав давсан

2.Х.Мөнхбаатар                    1 түрүү, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 2 удаа тав давсан

3.Б.Ганбат                              1 түрүү, 3 удаа долоо, 3 удаа зургаа, 4 удаа тав давсан

4.Н.Батсуурь                          1 түрүү, 1 удаа зургаа давсан

5.Д.Азжаргал                         1 удаа ес, 4 удаа тав давсан

6.П.Бүрэнтөгс                        1 түрүү

 

Улсын гарьд цолтнууд

1.Б.Гантогтох                        3 үзүүр, 1 удаа долоо, 3 удаа зургаа, 3 удаа тав давсан

2.Ц.Цэрэнпунцаг                   2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав давсан

3.М.Баяржавхлан                  1 удаа найм, 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав давсан

4.Д.Рагчаа                              1 удаа үзүүр, 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав давсан

5.Н.Ганбаатар                        1 удаа үзүүр, 2 удаа долоо, 2 удаа зургаа, 1 удаа тав давсан

6.И.Доржсамбуу                    1 удаа үзүүр, 1 удаа долоо, 2 удаа зургаа, 4 удаа тав давсан

7.Б.Гончигдамба                    1 удаа үзүүр, 1 удаа зургаа, 2 удаа тав давсан

8.Ш.Жаргалсайхан                1 удаа үзүүр, 2 удаа тав давсан

9.Ж.Бат-Эрдэнэ                     1 удаа найм, 1 удаа тав давсан