m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 09:04
44
Л.Байгальмааг эхний ээлжинд шилжүүлж авна

Өнгөрсөн сард БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчилсантай холбоотойгоор олон гэрээ санамж бичгийг байгуулсан. Үүний дотор тус улстай Монгол Улс ялтан солилцох гэрээг баталгаажуулж, хэрэгжилтийг 30 хоногийн дараагаас хангахаар болсон билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан таван жилийн өмнө хар тамхины хэргээр Хятадад бүх насаараа хоригдох ял сонсч, улмаар хөнгөрүүлж 25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг эхний ээлжинд шилжүүлж авахаар болжээ.

25 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Л.Байгальмааг эхний ээлжинд шилжүүлж авахаар болжээ

Тэрбээр 2009 онд Малайзаас Хятад руу хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан билээ. Баригдахаасаа өмнө хоёр ч удаа хар тамхи нууцаар тээвэрлэсэн болохыг албаны хүмүүс мэдэгдсэн байдаг. Түүнийг  хэд хэдэн удаа Монгол руу  шилжүүлэхээр хөөцөлдсөн ч хүнд гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр нааштай хариу гаралгүй өдий хүрчээ.