m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 09:25
116
"Цэн тогоруу" киноны нээлт болно

"Цэн тогоруу" киноны нээлт энэ сарын дундуур болно

Хөдөөгийн ахуйд зураг авалтаа хийж, тайз дэлгэцийн олон алдартныг оролцуулсан "Цэн тогоруу"  кино есдүгээр сарын дундуур   нижгэр нээлт  хийхээр зэхэж  байна.

Америкт  мэргэжил эзэмшсэн  хүүгийнхээ анхны киноны нээлтийг  хөлтэй  тэмдэглэхээр МУГЖ  Н.Батцэцэг урлагийнхныг бужигнуулж эхэлжээ. 

Тэрбээр "Тэнгис" кино театрын гадна гоёмсог тайз засаж, улаан хивсний ёслол хийж тайз дэлгэцийн одод, хэвлэл мэдээллийхнийг урьж оролцуулах юм байна. Кино урлагийн өлгий нутгаас эрдэм өвөртлөн ирсэн монгол найруулагчийн ур, авьяасыг сонирхох үзэгчид түүний анхны бүтээлийг тэсэн ядан хүлээж байгааг сар гаруйхны өмнө  нээсэн "Цэн тогоруу"  фэйсбүүк  хуудасны 26 600 лайк, сэтгэгдлүүдээс харж болохоор байна.