m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 10:19
208
Аж ахуйн нэгжүүдэд хүнсний буудайн стандартыг мөрдөж ажиллахыг сануулж байна

Удахгүй аж ахуйн нэгж, компаниуд ургацаа хурааж авна. Иймээс Стандарт хэмжил зүйн газраас хүнсний буудайны стандартыг мөрдөн ажиллахыг зөвлөж байгаа юм.

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Хүнсний буудай, Техникийн ерөнхий шаардлага MNS 0097: 2010 стандартыг баталсан. Хүнсний буудайны стандарт нь анх 1995 онд батлагдаад өнөөг хүртэл нийтдээ дөрвөн удаа (1998, 2004, 2010) онд дахин хянаж шинэчлэгдсэн байна. Энэхүү стандарт нь хүнсний буудайг шалгаж хүлээн авах, хадгалах, тээвэрлэхэд ашигладаг юм.
 
Буудайг ботаникийн шинж чанараар нь зөөлөн, хатуу гэж ангилдаг бөгөөд зөөлөн буудайн чийглэг 14,5-15,0 хувиас ихгүй, цавуулаг 18-28 хувиас багагүй, уураг 10,5-13,5 хувиас багагүй, гадны хольц хоёр хувиас ихгүй, тарианы хольц таваас  ихгүй гэх мэтчилэн зөөлөн болон хатуу буудайны нийт 11 үзүүлэлтийг дөрвөн ангилалаар үзүүлсэн. Үүнээс гадна мэдрэхүйн үзүүлэлт, буудайн эрүүл ахуй, аюулгүй байдлын үзүүлэлтийн техникийн шаардлагуудыг тусгасан.

Буудайг ботаникийн шинж чанараар нь зөөлөн, хатуу гэж ангилдаг


 
Цэвэрлэж, хатаасан буудайг агаарын солилцоо сайтай, хортон  шавьжаар бохирдоогүй, ургамлын хорио цээрийн шаардлагыг бүрэн хангасан, гадны элдэв үнэргүй, шороо чийгээс хамгаалсан, хуурай, цэвэр агуулах, байр болон зориулалтын хашлагуудад хадгалах ёстой.
 
Буудайг цэвэр, хуурай гадны үнэргүй, хортон шавьжаар бохирдоогүй, ургамлын хорио цээр, ариун цэврийн шаардлагыг бүрэн хангасан тээврийн хэрэгсэлээр зөөж, тээвэрлэнэ.   
 
Хүнсний буудай. Техникийн ерөнхий шаардлага MNS 0097: 2010 стандартыг олон улсын түвшний дагуу буудайн чанарыг дөрвөн ангилалд хуваасан. Мөн түүнчлэн нэр томьёог шинэчлэн боловсруулсан ба  аюулгүй үзүүлэлтийг нэмж өгсөнөөрөө ач холбогдолтой юм.