m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.01 10:36
117
Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхийн нарийн бичгийн дарга айлчилна

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Туркэр тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 2-4-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.  

Айлчлалын үеэр ерөнхий нарийн бичгийн дарга М.Туркэр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй албан ёсны хэлэлцээ хийх гэнэ. Мөн тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдоржид бараалхаж, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзлах юм. 

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Туркэр айлчилна

Талууд албан ёсны уулзалтуудаар хоёр улсад холбогдох бүхий л сэдвээс гадна бүс нутаг болон олон улсын асуудлаар санал солилцох гэнэ.  

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Муаммэр Туркэрийн энэ удаагийн айлчлал нь Бүгд Найрамдах Турк Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн үеэр хийгдэж байгаагаараа онцлог юм.